БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж иргэдийн тусгай шалгалт энэ сарын 26-ны өдөр болно

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж иргэдийн тусгай шалгалт энэ сарын 26-ны өдөр болно

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлд хамрагдсан иргэдийн тусгай шалгалтын тов гарлаа. 

Шалгалт 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хоёрдугаар давхрын шалгалтын танхимд явагдах юм байна. Тусгай шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна. Үүнд,

  • Шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх,
  • ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхийн лавлагааг эх хувиар нь авч ирнэ,
  • Бичиг баримт авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй,
  • Шалгалт 10.00 цагт эхлэх бөгөөд хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй 

Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрcийг 2022 оны аравдугаар сарын 20-нд зарлах аж.