Цэргийн төв эмнэлгээс бүрэлдэхүүндээ урамшуулал олгож, цалинг нь нэмэгдүүлжээ

Цэргийн төв эмнэлгээс бүрэлдэхүүндээ урамшуулал олгож, цалинг нь нэмэгдүүлжээ

Цэргийн төв эмнэлгийн цахим хуудаснаа эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудынхаа цалинг шат дараатай нэмж байгаа талаар онцолжээ.

Тус мэдээлэлд "Цэргийн төв эмнэлэг нь 2022 оноос эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтээр төсвөө бүрдүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. Гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр эмнэлгүүд улсын төсвөөс хараат бус болж өөрсдийн нөөц, боломжоо ашиглан үйлчлэх хүрээгээ тэлэх бүрэн боломж нээгдсэн юм. Эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудлыг шат дараатай шийдвэрлэх хүрээнд Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмчийн 2022 оны 08-р сарын 15-ны өдрийн тушаалаар эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын /ТҮЭМ/ үндсэн цалинг 10%-аар, төрийн үйлчилгээний албан тушаалын /ТҮ/ ажилтан албан хаагчдын үндсэн цалинг 15%-аар тус тус нэмэгдүүлсэн юм.

Мөн түүнчлэн 2022 оны эхний хагас жилд бүрэн ажилласан нийт бие бүрэлдэхүүнд 500000 төгрөгийн мөнгөн урамшууллыг олгосон. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах болон үйлчлүүлэгчийн тав тухтай үйлчлүүлэх орчныг бүрдүүлэх урсгал засварын зардлаа нэмэгдүүлсэн олон давуу тал бий болсон. Цаашид тус эмнэлэг нь төрийн тусгай албан хаагчийн цалингийн сүлжээ /ТТ/-ээр цалинждаг нийт цэргийн алба хаагчдынхаа цалингийн шатлалыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэжээ.