Өнөөдөр могой өдөр

Өнөөдөр могой өдөр

Өнөөдөр аргын тооллын есдүгээр сарын 01, Бархасвадь гараг. Билгийн тооллын 05, Салхины эх одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 6:10 цагт мандан, 19:35 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр луу хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдвэо үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх бүтээл туурвил эхлэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр луу морь хонь нохой гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.