Гурван давхрын цонхоор унах гэж байсан бага насны хүүхдийг цонх угааж байсан эрэгтэй аварчээ

Гурван давхрын цонхоор унах гэж байсан бага насны хүүхдийг цонх угааж байсан эрэгтэй аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны гурван давхраас унах гэж байсан хүүхдийг цонх угааж байсан эрэгтэй аварлаа.

Тодруулбал, тус хорооны Тайм Тауэр хотхон дахь 16 давхар орон сууцны гурван давхрын айлын цонхны гадна талын хүрээн дээр бага насны хүүхэд зогсож байна гэсэн дуудлагыг оршин суугчид Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. Гэвч аврагчид ирэхээс өмнө тухайн үед байрны цонх угааж байсан эрэгтэй хүүхдийг харж, авран хамгаалжээ.