СТАТИСТИК: Завхан аймагт махны үнэ нэг жилийн дотор 3000-5000 төгрөгөөр өсжээ

СТАТИСТИК: Завхан аймагт махны үнэ нэг жилийн дотор 3000-5000 төгрөгөөр өсжээ

Завхан аймагт махны үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс кг тутамд 3000-5000 төгрөгөөр нэмэгдсэн тухай тус аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Завхан аймагт сүүлийн хоёр жилд худалдан борлуулсан мал, махны хэмжээ жил тутас 200-300 мянгаар нэмэгдсэж, мал, махны үнэ аймгийн хэмжээнд өссөн дүнтэй байна. Тухайлбал мал, махны зах дээр нэг хонь 200-250 мянган төгрөг, харин нэг кг хонины мах 10-12 мянган төгрөг, үхрийн мах нэг кг нь 13 мянга, адууны мах нэг кг нь 8000 төгрөгөөр борлуулагдаж байна.