ЭСЯ: Есдүгээр сарын 3-наас эхлэн БНСУ-руу нэвтрэх иргэдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээ шаардахгүй

ЭСЯ: Есдүгээр сарын 3-наас эхлэн БНСУ-руу нэвтрэх иргэдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээ шаардахгүй

БНСУ-д ирж байгаа гадаад, дотоодын бүх иргэнээс 2022 оны есдүгээр сарын 3-наас эхлэн коранавируст халдварын PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаарддаггүй болно.

Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн яамны Дэд Сайд И Ги Иль Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвийн хуралдааны үеэр мэдэгдсэн тухай БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Ингэснээр гадаадаас БНСУ-д ирж байгаа иргэдийг хилээр нэвтрэхээс өмнө PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгч, холбогдох тодорхойлолт бичигтэй байх журам цуцлагдаж байна. Харин БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журам хэвээр мөрдөгдөх юм.