СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Намагт шигдсэн эмэгтэйг эсэн мэнд гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Намагт шигдсэн эмэгтэйг эсэн мэнд гаргажээ

Дархан уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Хар-Ус” гэдэг газар намагт нэг хүн шигдэж, гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход тус аймгийн Дархан сумын харьяат иргэн Г /35 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ “Хар-Ус” гэдэг тогтоол усны эргээс 10 метр зайд намаг дотор ташаа хүртлээ шигдэж гарч чадахгүй байсныг 10 минут ажиллан эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.