Дундговь аймагт гоц халдварт “Бог малын мялзан” өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дундговь аймагт гоц халдварт “Бог малын мялзан” өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Ягаан тээг” гэх газар малын гоц халдварт “Бог малын мялзан” өвчин наймдугаар сарын 21-нд оношлогдож сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.
 
Мөн тус аймгийн Гурвансайхан, Өлзийт, Эрдэнэдалай сумдад “Бог малын мялзан” өвчин оношлогдсон тул “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17.2.2 дахь заалтад хамааруулан захирамжийн хэрэгжилтийг хангуулж отор, нүүдэл, голомтын бүсээс мал, мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэгдэж байгаа эсэхэд хяналт тавихаар Үйзэн багийн урд талаар байнгын болон хөдөлгөөнт таван пост, Далай багийн өвчний голомтод нэг пост нийт зургаан пост ажиллаж эхэлжээ.
Өвчний голомтод сэрэмжлүүлгийн самбар байрлуулах, үхсэн малыг булшлах, ариутгал халдваргүйтгэл хийгдсэн аж.