Өнөөдөр бар өдөр

Өнөөдөр бар өдөр

Өнөөдөр аргын тооллын 8 дугаар сарын 29. Сумъяа гараг. Билгийн тооллын 2, Харцага одтой хөх бар өдөр. Өдрийн наран 06:06 цагт мандан, 19:41 цагт жаргана. Тухайн өдөр морь нохой жилтнээ эерэг сайн. 

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутанта нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйлд муу. Өдрийн сай цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.