Баян-Өлгий, Ховд, Завхан, Увс руу явах орон нутгийн нислэгүүдийг сэргээлээ

Баян-Өлгий, Ховд, Завхан, Увс руу явах орон нутгийн нислэгүүдийг сэргээлээ

Орон нутгийн нислэгийн суудал дүүрэхгүй, ашиггүй байгаагаас зарим аймаг руу хийх нислэгийг есдүгээр сар хүртэл хаасан. Хязгаарлалт тогтоосон зарим аймаг руу үйлдэх нислэгийг сэргээх, зорчигч ихтэй нислэгийн хуваарийг нэмэх талаар авиа компаниуд судалж эхэлжээ. 

Тухайлбал, “Аэро Монголиа” компанийн хувьд суудал дүүргэлтээс шалтгаалж Увс зэрэг зарим аймгийн нислэгүүдээ цуцлаад байсныг сэргээхдээ нэг талын нислэгийн үнийг 200 мянган төгрөг болгож буулгасныг ИНЕГ мэдээлсэн.

Харин "Хүннү эйр" компанийн хувьд есдүгээр сарын 9, 18-нд Увс руу нислэг үйлдэх юм байна. Нэг талын тийзний үнэ 572 мянган төгрөг байна. Мөн Баян-Өлгий, Ховд, Завхан руу долоо хоногт тус бүр хоёр удаа хуваарьт нислэг үйлдэж байна. Суудал захиалгын тоо ирэх очих хоёр талдаа нийлээд 70-аас дээш болсон тохиолдолд нэмэлт нислэг үйлдэх боломжтой. Үнийн дүнд өөрчлөлт оруулахгүй аж.