Өнөөдөр үхэр өдөр

Өнөөдөр үхэр өдөр

Өнөөдөр аргын тооллын 8 дугаар сарын 28. Адъяа гараг. Билгийн тооллын 1, бага морь одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 06:05 цагт мандан, 19:42 цагт жаргана. Тухайн өдөр тахиа могой жилтнээ эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сай цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр, Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.