"Санхүүжилтгүй тул тариаланчид ажиллаагүйн улмаас улаан буудайн тариалалт маш хүнд байдалд орсныг мэдэгдэж байна"

"Санхүүжилтгүй тул тариаланчид ажиллаагүйн улмаас улаан буудайн тариалалт маш хүнд байдалд орсныг мэдэгдэж байна"

Монголын тариаланчдын үндэсний холбооноос мэдээлэл хийнэ. Буудай тариалахад шаардлагатай орцын үнийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монголын тариаланчдын үндэсний холбооноос буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдсэн, бодит зардал өссөн. Тиймээс тариаланчид тонн буудайн үнийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн, зардлаасаа доогуур үнээр буудайгаа худалдвал тариаланчид сөхөрнө. Иймд улсаас өгөх татаасыг нэмэх шаардлагатай байна. Нэг тонн буудайг дор хаяж нэг сая төгрөгөөр агуулахад хүргэх шаардлагатай. Энэ нөхцөлд тариаланчид арван хувийн ашигтай ажиллах боломжтой" гэсэн юм.

Увс аймгийн тариаланчдын төлөөлөл “Увс аймаг нийслэлээс 1400 км зайтай, алслагдсан нутаг. Дизель түлшийг энэ онд 4050 төгрөгөөр авдаг болсон. Мөн тээврийн зардал нэмэгдэнэ. Гурилын үйлдвэрүүд бидний буудайг нэгдүгээр зэрэглэлд тооцон хүлээн авдаггүй. Хоёрдугаар зэрэглэлээр тооцон авдаг. Энэ онд бүсийн нэмэгдэл өгөөгүй. Уг нь тонн тутамд 150 мянган төгрөг олгох  ёстой ч гарсан шийдвэр хэрэгжээгүй. Хэдий талбай нь бэлэн байгаа ч энэ онд олон тариаланч ажилласангүй, банкнаас зээл авч чадаагүй, санхүүжилтгүй тул тариагаа тариагүй. Тиймээс улаан буудай тариалалт  маш хүнд байдалд орж байгааг мэдэгдэж байна.

Энэ онд рапсийн тариалалт л өссөн. Бид буудай, гурилын үнийг өсгөх зорилгогүй. Гэвч зардлаас доогуур үнээр буудайгаа нийлүүлэх эрсдэл үүссэнийг олон нийтэд зарлаж байна.

Мөн ковидын үеийн нөөц бүрдүүлэх нэрээр ХХААХҮЯ ОХУ-аас 230 мянган тонн улаан буудайн нөөц худалдан авсан нь дотоодын тариалан эрхлэгчдэд сөргөөр нөлөөлсөн. Энэ нөөц одоо ч дуусаагүй байна. Энэ худалдан авалт ханш, инфляцыг ч өдөөсөн. Энэ салбарын бодлого маш тогтворгүй байдаг. Энэ салбар маш олон хүнийг түр ажиллуулахыг шаарддаг, машин техник их хэрэглэдэг тул төрийн татаас зайлшгүй шаардлагатай. Гэхдээ бид төрийн татаасыг чамлаагүй. Манай хоёр хөрш техникийн дэмжлэг их үзүүлж байна. Жишээ нь 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй комбайн авахад улс 400 сая төгрөгийг нь эргүүлэн олгодог. Түүнлсэн уур амьсгалын өөрчлөлт манай салбарт сөргөөр нөлөөлж байна. Энэ онд дулаан дутагдалтай байв. Гэхдээ энэ онд улаан буудайн чанар өмнөх жилүүдийнхээс сайн байна. Буудай хяруунд идэгдээгүй. Тариаланчид энэ онд нэг тонн улаан буудайн үнэ 1.2 сая төгрөгт хүрнэ гэдгийг ХХААХҮЯ-нд ийнхүү мэдэгдэж байна" гэсэн юм.