Гэр бүл салахад нөлөөлсөн буруутанд хариуцлага тооцож, хүүхдийн тэтгэмжийг нэмэх талаар хуульд оруулахыг шаардав

Гэр бүл салахад нөлөөлсөн буруутанд хариуцлага тооцож, хүүхдийн тэтгэмжийг нэмэх талаар хуульд оруулахыг шаардав

Өрх толгойлсон ээжүүд гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай батлахыг шаардаж УИХ-ын эмэгтэй гишүүдэд шаардлага хүргэж, төрийн ордны зүүн хаалганы гаднаас мэдээлэл хийж байна. 

Тэрбээр “Бидний хүргэж байгаа 100 шаардлагыг хуульдаа оруулж бидэнд жаахан ч болсон дэм болж өгөөч. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 420 мянган төгрөгөөр амьдрах хэцүү байна. Өнөөдөр өрх толгойлсон ээжүүд болон аавууд УИХ-ын 13 эмэгтэй гишүүн болон төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээр ирээд байна. Бид өмнө нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай уулзахыг санал хүсэлт өгөхийг хүссэн. Туслахад нь хэлэхэд "гишүүн амарчихсан байгаа" гэсэн. Улс орон хэцүү, эдийн засаг хямралтай байгаа энэ үед амралт зугаалга гэж явчихад, өнөөдөр/2022.08.22/ давхар дээл ярих болмогц хуралдаж болдог юм байна. тиймээс ажлаа хийгээд өгөөч гэсэн шаардлагыг бидний зүгээс тавьж байгаа.

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа 2022.08.22 өдөр гэсэн шаардлага хүргүүлж байна. Монгол Улсын гэр бүлийн тухай хууль нь 1992 онд батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хоёр удаа нэмэлт өөрчлөлт орж байсан. Одоогийн хэрэгжиж байгаа хууль нь хүүхдүүд болон өрх толгойлсон ээж аавуудын эрхийг зөрчиж байна. Тодруулбал, манай улсад өрх толгойлсон 80 мянган ээж 20 аав байна гэсэн статистикийн баримт байна. үүнд хүүхдийн тэтгэлэг төлдөг 4 мянга гаруй аав ээжүүд байдаг. эдний зөвхөн гурваны нэг нь төлдөг. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсад бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан энэ цаг үед тэтгэлэгийн мөнгө хүүхдийн хэрэгцээнд хангалттай хүрэлцэхгүй байна. энэ нь хүүхдийн эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна. иймд Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд дараах шаардлагыг хүргүүлэж яаралтай гэр бүлийн тухай хуулийг шинэчилсэн найруулгийг УИХ-аар хэлэлцэж, баталж өгөхийг бид шаардаж байна.

  • Нэгдүгээрт энэ оны тавдугаар сард санаачилсан гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгийг орлого өндөртэй бол түүний 50 хувиар, орлого багтай бол одоогийн хэргэжиж байгаа амжиргааны баталгаатай түвшингээр нас харгалзахгүй тогтоох,
  • Хоёрдугаарт гэр бүл салахад нөлөөлсөн буруутанг олж тогтоож хариуцлага тооцдог болох,
  • Гуравдугаарт хосууд гэрлэлтэй цуцлуулаагүй ч хоёр талд амьдарч байсан хугацаандаа гэрлэлт цуцлуулсны дараа нөхөн төлбөрийн тэтгэлэгийг нөхөж олгох,
  • Дөрөвдүгээрт эхнэр болон нөхрийн аль нэг нь гадаад руу гарч ажлахаар болсон бол гэрлэлтийн гэрээ байгуулж, тэндээ очоод алга болсон тохиолдолд, элчин сайдын яамаар дамжуулж хүүхдийн тэтгэлэгийг гаргуулдаг болгох,
  • Тавдугаарт гэр бүл салахад эцэг эхийн эрх үүргийг хариуцлагатай болгож, хүүхэд асран хамгаалах эрх үүргийн талаар гэрээг байгуулдаг болох
  • Зургадугаарт өрх толгойлсон ээжүүдийн төлөөллийг, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн төслийн ажлийн хэсэгт оролцуулж ажлуулахыг шаардаж байна. эдгээр шаардлагуудын ирэх намрын чуулганы эхний хэлэлэцэх асуудал болгож, яаралтай батлаж өгөхийг шаардаж байна. эс бөгөөс бид дараагийн арга хэмжээнд шилжихийг анхааруулж байна.

Гэсэн зургаан шаардлага хүргүүлж байна. 2011 онд анх гэр бүлийн шинэчилсэн найруулгийг хэлэлцэж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр яг энэ найруулга АН, МАН хоёрын дунд яригдсаар л яваа ерөөсөө шинэчлэгддэггүй, батлагддаггүй. 11 жил энэ хуулийн ярив. Хуулиа батлаад ажлаа хийгээд өгөөчээ. Хууль байхгүйн улмаас нэгхэн үг нь дээрээс өнөөдөр ээжүүд, аавууд, хүүхдүүд буруутан болж хохирч үлдэж байна. Бид энэ оны аван сард хүүхдийн баярын өмнө эмэгтэй гишүүд хэлсэн хуулиа хэрэгжүүлээд өгөөчээ гэж л хүсэж байна” гэлээ.