Жил бүр Орос орон даяар домогт рок дуучин, ая зохиогч, хөгжимчин Виктор Цойн дурсгалыг хүндэтгэдэг. Тэгвэл Виктор Цой мэндэлсний 60 насны ой өнөөдөр/2022.08.15/ тохиож байгаатай холбогдуулан РЦНК-д нээлттэй арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.
Уг арга хэмжээнд хөгжмийн ертөнцөд харьяалагддаг сонин содон уран бүтээлчид Улаанбаатар дахь Русский Дом буюу хуучнаар РЦНК-д цугларч, Виктор Цойн дуунуудыг дуулах юм байна. Мөн архивын баримтаар бүтээсэн Виктор Цойн киног гаргах аж. Уулзалт оройн 19 цагт эхлэх юм.