Соёлын яамнаас “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулж байна.
Фестивалийн нээлт өчигдөр/2022.08.12/ Тэрэлжийн Сайханы саравчид болж, нийслэл болон 21 аймгийн 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагч, аймаг орон нутгийн төлөөлөл оролцлоо.
Мөн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд соёлын өвөө сурталчлах, язгуур урлагийн тоглолтын, хүндэтгэлийн гээд аймаг тус бүр дөрвөн гэрээр отоглож байгаа юм. Аймгуудын хүндэтгэлийн өргөөний зургийг Соёлын сайд Ч.Номин олон нийтэд танилцууллаа.
ФОТО: