Улсын дугаарын дуудлага худалдаа энэ сарын 19-нд эхэлнэ

Улсын дугаарын дуудлага худалдаа энэ сарын 19-нд эхэлнэ

Улсын дугаарын дуудлага худалдаа энэ сарын 19-ний өдрөөс есдүгээр сарын 26-ны өдрийн хооронд болно.

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам” -ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлажээ.

Улсын дугааруудтай ЭНД ДАРЖ харна уу.

  • Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn
  • Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:
  • 000А, АААА: 2,000,000 /хоёр сая төгрөг/
Тайлбар: 000А-д 0007, 0006, 0003 зэрэг нэг орон өөр тоотой дугаарууд багтана. Харин АААА-д 2222, 1111 зэрэг дөрвөн орон ижил тоотой улсын дугаар багтдаг.
  • 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00: 500,000 / таван зуун мянган төгрөг/
Жишээ нь: 0070, 0040 гэх мэт
  • 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ, бусад 20 дугаар, орон нутгийн дугаар: 100,000 / нэг зуун мянган / төгрөг
Жишээ нь: 0037, 0032 гэх мэт
  • Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
  • Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.

Үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар олсон орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлэн хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаанд зарцуулж байна.

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв