Улсын заан Б.Серикийн цолны мялаалга есдүгээр сарын 3-нд болно

Улсын заан Б.Серикийн цолны мялаалга есдүгээр сарын 3-нд болно

Улсын заан Б.Серикийн цолны мялаалгын наадам болно.

Ардын Хувьсгалын 100,101 жил, үндэсний их баяр наадамд Улсын заан Доржийн Анараар долоо давж, Монгол улсын заан цолны болзол хангасан Улаанхус сумын харьяат сүлд спорт хороо, "Ойгор алтай" ХХК, "Бес богда бүргэдүүд" клубийн бөх Улсын заан Б.Серикийн цолны мялаалгын наадам есдүгээр сарын 3-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохион байгуулагдана. 

Дашрамд дурдахад, 76 жилийн дараа тус аймгаас Улсын заан цолтон төрсөн юм. Түүний өмнө 1946 онд Терликбайн Абдигажы Улсын заан цолыг хүртсэн байжээ.