ОХУ-ын Владивосток хотод болж буй "Азийн хүүхдүүд 2022" олон улсын хүүхдийн спортын VII наадмын жүдо бөхийн тэмцээн өчигдөр /08.02/ эхэлсэн билээ.
Тус спортын наадамд манай улсын хоёр тамирчин барилдснаас хоёулаа медаль хүртэв. Тодруулбал, хөвгүүдийн 46 кг-ын жинд Ш.Чилүгэн мөнгө, 50 кг-д Ч.Төгөлдөр хүрэл медалийн эзэн болсон юм. Ч.Төгөлдөрийн хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд Приморын хязгаарын Егор Пиновыг цэвэр ялж Ш.Чилүгэн финалд Узбекистаны Асадбек Мисировт өчих мэхээр цэвэр ялагдлаа.
"Азийн хүүхдүүд" наадамд жүдо бөхийн төрөлд манай улсаас дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа болон Б.Баасандорж, шүүгчээр олон улсын шүүгч Ц.Алтанцог нар ажиллаж байна.