Шатахууны сав цэвэрлэж байгаад унаж, ухаан алдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Шатахууны сав цэвэрлэж байгаад унаж, ухаан алдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Өчигдөр /2022.08.01/ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт 50 тонны багтаамжтай шатахуун хадгалах сав /шатахуунгүй сав/ руу тус байгууллагын 1 ажилтан унасан тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09:45 цагт ангиас гарч 3 км замыг туулан 09:37 цагт очиход тус шатахуун түгээх салбарын ажилтан М /53 настай, эрэгтэй/ шатахуун хадгалах 50 тонны багтаамжтай савны үлдэгдэл цэвэрлэж байгаад сав руугаа унаж, ухаан алдсан байсныг 4 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн тасгийн бага эмч Б-д хүлээлгэн өгсөн байна. (Тухайн ажилтны биеийн байдал хэвийн байна).




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө