Сүхбаатар аймгийн 80, 81 жилийн ойн баяр наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд /2022.07.30,31/ өргөн дэлгэр болж өндөрлөсөн байна. Бусад аймгийн наадамтай харьцуулбал Сүхбаатарын аймагт олон уяачид очиж, орсон гэдгээрээ тус наадам онцлог болжээ.
Учир нь түрүүлсэн азарга, их насны морины эзнийг 2022 оны Nissan Patrol Y62 маркийн автомашинаар шагнана хэмээн зарлагдаж, тус хоёр автомашиныг Моннис группийн Б.Чулуунбаатар, Мон-Уран компанийн эзэн Б.Наранхүү нар хариуцаж, хувиасаа гаргажээ. Тэгвэл Сүхбаатар аймгийн баяр наадмын “Соёолон” насны морьдын уралдаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн нэр дээр уралдаж түрүүлсэн “хонгор зүсмийн соёолон морь”-ны эзнийг Моннис группийн захирал Б.Чулуунбаатар мөн 2022 оны Nissan Patrol Y62 маркийн автомашинаар шагнана гэдгээ мэдэгдэж, наадмын талбайд цугларсан хүмүүсийг шуугиулаад авсан байна.
Тодруулбал, тэрээр “шагналд салхи орууллаа. Түрүүлсэн соёолонд Y62 автомашин өгөхөөр боллоо” гэж мэдэгджээ.
Гэтэл тус наадамд “нэр дээр уралдаж, түрүүлсэн соёолон морийг Ж.Батсуурь гишүүн өөрөө таньсангүй гэх шүүмж явсан. Иймд сэрвээний өндөртөө тэнцээгүй морио УИХ-ын гишүүний нэр дээр уралдуулсан байж магадгүй гэх шүүмж гарсан байна. Тэгвэл тус морь нь УИХ-ын гишүүн Д.Болорчулууны найзын морь байж магадгүй байна. Учир нь тус морийг уясан Б.Батцэнгэл “Дорнод аймгийн Мадат сумын харьяат” гэж өөрийгөө танилцуулсан. Мөн энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Болорчулуун найз бид ярьж байгаад надад ирсэн. 80 жилдээ ганц соёолон сойгоод түрүүлээ” гэжээ.Цаашлаад сэтгүүлчийн асуусан “Болдын Батцэнгэл гэж хүний унасан адуу юм байна тэ” гэсэн асуултад, Ж.Батсуурь “Тийм” гэж хариулжээ.
Ж.Батсуурь гишүүн өөрийнх нь нэр дээр уралдсан морийг танихгүй өөр морины хөлс хусав гэсэн чинь… Нэээрэээ Тийм бншдээээ😂🤣😂🤣😂 pic.twitter.com/NjHIUERcyQ
— ЗулханХонгор (@ZulkhanHongor) July 31, 2022