Сүхбаатар аймаг үүсэж байгуулагдсаны 80, 81 жилийн ойн баяр наадам энэ өдрүүдэд /2022.07.29-30/ болж байна. Тус аймгийн наадамд газар, газраас маш олон уяачид хурдан морио авч очоод байгаа аж.
Учир нь түрүү морины бай, шагнал бусад наадамтай харьцуулбал маш өндөр байгаа аж. Тодруулбал,Сүхбаатар аймгийн баяр наадмын Азарга болон Их нас морины түрүүг 320 сая төгрөгийн өртөгтэй “2022 оны загварын Nissan Patrol Y62 автомашин”-аар байлахтай холбоотой ажээ. Харин түрүү азарганы бай болох Y62 автомашиныг Моннис группийн эзэн Б.Чулуунбаатар хариуцаж байгаа бол, Их насны түрүү морины шагнал болох Y62 автомашиныг УИХ-ын гишүүн асан, Мон Уран компанийн эзэн Б.Наранхүү хариуцаж байгаа ажээ. Мөн хурдан морины бай шагнал болох тус хоёр автомашиныг баяр наадмын талбайдаа байрлуулжээ.