“Монполимет” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

“Монполимет” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, ус ашиглах гэрээний биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна.

Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах “Монполимет” ХХК нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг зөрчин, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, Туул голд шороо оруулж усны урсгалд нөлөөлсөн байсныг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хяналтаар илрүүлж үйл ажиллагааг зогсоож, зөрчлөө арилгаж хамгаалалтын бүсийг чөлөөлөх мэдэгдэл өгчээ.