СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Булган аймагт байшин шатаж 1-5 насны гурван хүүхэд амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Булган аймагт байшин шатаж 1-5 насны гурван хүүхэд амиа алджээ

Булган аймаг, Тэшиг сумын Хужирт багийн Шинэ нисэхийн гудамж /аймгийн төвөөс баруун хойд зүгт 245 км, сумын төвд/-д байшин шатаж байна гэсэн мэдээллийг өчигдөр /2022.07.28/ өдрийн 11:00 цагт тус аймгийн онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан 100 хүн, 20 автомашинтай иргэн З-ын 9х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг нэг цаг 40 минут ажиллаж 12:45 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна. Харамсалтай нь гал түймэрт Б/5 настай, эмэгтэй/, Т/3 настай, эрэгтэй/, Г/1 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байна. Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч мөн өдрийн 19:10 цагт очиж гал түймэр гарсан газарт үзлэг шалгалтыг зохион байгуулж ажиллажээ.