ГХЯ: Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийг хоёр сар зогсооно

ГХЯ: Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийг хоёр сар зогсооно

Ирэх наймдугаар сарын 08 /2022.08.08/-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Хөх хот чиглэлийн ээлжит дөрвөн нислэгийг БНХАУ-ын тал түр зогсоохоор болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, энэ сарын 19 /2022.07.19/-ны өдрийн Air China компанийн CA902 дугаартай Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр очсон Монголоос 10 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн батлагдсан тул ийнхүү БНХАУ-ын тал Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийн ирэх сар /2022.08/-ын хуваарийг түр зогсоож байгаагаа мэдэгджээ. Тэгвэл энэ талаар Гадаад Харилцааны Яамнаас “нийт дөрвөн удаагийн буюу хоёр сарын хугацаанд нислэгийг зогсоох шийдвэр гаргасан байна” гэх мэдээллийг өглөө.