ТЕГ: Хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

ТЕГ: Хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2022 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр/2022.07.28/-өөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ хэмээн Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

Тодруулбал 1.13 сая иргэнд 61.4 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна. Хоёрдугаар улирлын буцаан олголтоороо 22,028 иргэн 260.6 сая төгрөгийн хөрөнгийн татвараа төлжээ. Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2 хувийг буцаан авдаг болоод зургаан жил болж байгаа юм.