СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Угаалгын машины хатаагчинд ороод гацсан гурван настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Угаалгын машины хатаагчинд ороод гацсан гурван настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ 

Өчигдөр /2022.07.27/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт Есөнбулаг багийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машин дотор гацаж, гарч чадахгүй байна гэх дуудлагыг онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 12:05 цагт очиход, Б/3 настай, эрэгтэй/ хагас автомат угаалгын машины хатаагч дотор ороод гарч чадахгүй болсон байсныг 10 минут ажиллан гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Иймд иргэд бага насны хүүхдээс хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.