Ирэх баасан гарагт тэгш ой, бүсийн уралдаан хийх аймгуудын ажлын өдрийг АМРАЛТЫН ӨДӨРТ шилжүүлжээ

Ирэх баасан гарагт тэгш ой, бүсийн уралдаан хийх аймгуудын ажлын өдрийг АМРАЛТЫН ӨДӨРТ шилжүүлжээ

Монгол Улсын Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 8-ны өдөр Зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай тогтоолыг баталсан билээ. Энэ дагуу Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймаг баяр наадмаа долдугаар сарын 29-31-ний өдөр зохион байгуулахаар болсон юм. 

Мөн  тэгш ой тохиож буй Сүхбаатар аймагт Зүүн бүсийн уралдааныг, Говийн бүсийн уралдааныг Дундговь аймагт, Төвийн бүсийн уралдааныг Нийслэлийн Налайх дүүрэгт, Баруун бүсийн уралдааныг Ховд аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймагт тус тус зохион байгуулахаар болсон.  Тэгвэл тэгш ой тохиож, бүсийн уралдаан болох аймгууд энэ сарын 29-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр болжээ.