Дэлхийн хэвлэлүүд "Энхийг сахиулагч Монголын цэргүүд"-ийг онцолжээ

Дэлхийн хэвлэлүүд "Энхийг сахиулагч Монголын цэргүүд"-ийг онцолжээ

Индонезид явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцож буй Монгол цэргүүдийн талаар олон улсын зарим хэвлэлээр мэдээлжээ.

Мэдээлэлд "Энхийг сахиулах ажиллагаанд туршлагатай, нэр хүндтэй Монгол Улсын цэргийн алба хаагчид тус сургуульд амжилттай оролцож байна. Тэд сургуулийн төлөвлөгөөний дагуу хүмүүнлэгийн тусламж үзүүлэх сургуулилтыг гүйцэтгэлээ. Туршлага, үүрэг гүйцэтгэх ур чадвараараа шалгарсан эрхгүй дэлхийн дайчид юм байна.  Энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмэр, гавьяагаараа монгол цэргүүд хэзээд манлайлагчид билээ" гэжээ.