"Их хурд-9"-д түрүүлсэн морины эзнийг гурван өрөө, унасан хүүхдийг нэг өрөө байраар шагнана гэв

"Их хурд-9"-д түрүүлсэн морины эзнийг гурван өрөө, унасан хүүхдийг нэг өрөө байраар шагнана гэв

Үндэсний их баяр наадмын тухай шинэчлэн найруулсан хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан хурдан морины бүсийн уралдааны хуваарийн талаар Монголын морин спорт уяачдын холбооноос өнөөдөр /2022.07.21/ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны гишүүн Б.Золбоо "Өвөрхангай аймгийн баяр наадмыг долдугаар сарын 25-27 /2022.07.25-27/-ны өдөр, Баянхонгор, Хөвсгөл,  Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн баяр наадмыг долдугаар сар 29-31 /2022.07.29-31/-ний өдөр зохион байгуулахаар тогтоож өгсөн.

  • Баруун бүсийн уралдаан долдугаар сарын 29-31-ний өдөр Ховд аймагт
  • Хангайн бүсийн уралдааныг долдугаар сарын 29-31-ний хооронд Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймагт
  • Төвийн бүсийн уралдаан долдугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт,
  • Говийн бүсийн уралдаан долдугаар сарын 29-31-нд Дундговь аймагт 
  • Зүүн бүсийн уралдаан долдугаар сарын 29-31-нд Сүхбаатар аймагт 
  • "Их хурд-9" уралдаан долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт болно. 

Монголын морин спорт, уяачдын холбоо уралдаанч хүүхдийн асуудал дээр анхаарал хандуулж ажиллаж байна. "Их хурд-9" уралдаанд түрүүлсэн морийг унасан хүүхэд нэг өрөө байраар шагнана. Түрүүлсэн морины эзнийг гурван өрөө байраар шагнахаар шийдвэрлэсэн гэж мэдэгдлээ.