Морьны олимп болох “Их хурд” шигшмэл хурдан морьдын уралдаан ес дэхь удаагаа Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт долдугаар сарын 23,24-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
“Их хурд” наадам өмнө нь Үндэсний их баяр наадам болон бүсийн наадамд амжилттай уралдаж эхний есөн байрт орсон хурдан хүлгүүд урилгаар оролцдог байсан бол энэ жил тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хүсэлт гаргасан бүх уяач, морьд оролцох боломжтой юм байна.
Түүнчлэн уралдааны бай шагналын хувьд түрүүлсэн морьны эзэнд гурван өрөө байр, уралдаанч хүүхдэд нэг өрөө байр өгөх аж.