Өвлийн олимпын хошой алтан медальт Юзүрү Ханю уран гулгалтын спортоос зодог тайлахаар шийдсэн тухай мэдээлжээ.
Тодруулбал, өдгөө 27 настай түүнийг бүх цаг үеийн хамгийн агуу эрэгтэй уран гулгагчийн тоонд зүй ёсоор оруулдаг бөгөөд тун удахгүй хэвлэлийн бага хурал хийж зодог тайлах тухайгаа мэдээлэх болно гэжээ. Тэрбээр Бээжингийн олимпын эрэгтэй чөлөөт үзүүлбэр дээрээ дөрөвдүгээр байр эзэлж, баруун шагайндаа бэртэл аваад байсан юм.
Эх сурвалж: Japan Times