Жү-жицүгийн олон улсын холбоо (JJIF)-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 онд манай улсад зохион байгуулахаар болжээ.
JJIF болон тус байгууллагын Монгол гишүүд Алабама муж улсын Бирмингем хотноо болох дэлхийн наадмыг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурснаар уг шийдвэр баталгаажсан байна.
JJIF-ийн ерөнхий захирал Йоахим Тумфарт Монголын нийслэл Улаанбаатар хотноо тэмцээнийг зохион байгуулахаар болж, гэрээнд гарын үсэг зурсандаа "маш их баяртай байна" гэжээ.
Эх сурвалж: insidethegames