Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэг нарын уясан морьд Улсын их баяр наадмын зургаан түрүүгийн тавыг нь хүртжээ

Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэг нарын уясан морьд Улсын их баяр наадмын зургаан түрүүгийн тавыг нь хүртжээ

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны зургаан түрүүний тав нь ах, дүү үеэлүүдийн уясан морь аж.

Тодруулбал, азарга, соёолон насны түрүүг Тод манлай уяач Т.Ихбаярын уясан морьд, даага, шүдлэн, хязаалан насны түрүү морьдыг Тод, манлай уяач О.Батбилэг уяжээ. Тэд төрсөн эгч дүүгийн хүүхдүүд юм байна.