Хөнгөн атлетикийн ДАШТ-ийн марафон гүйлтэд МУГТ Б.Сэр-Од 26 дугаар байрт оржээ

Хөнгөн атлетикийн ДАШТ-ийн марафон гүйлтэд МУГТ Б.Сэр-Од 26 дугаар байрт оржээ

"Орегон-2022" Хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд Монголын гурван тамирчин оролцож, гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:11:39 амжилтаар 26 дугаар байр, ОУХМ Ц.Бямбажав 2:14:44 амжилтаар 42 дугаар байрт тус тус оржээ. Харин ОУХМ Д.Гантулга 30 гаруй км туулсны дараа замаас гарч, барианд орж чадаагүй байна. Цаг агаар үүлэрхэг , харьцангуй сэрүүвтэр, цельсийн 16 градус дулаан, 79 хувийн чийгшилтэй  байсан ч 33 орны 63 тамирчин гараанаас гарч 54 нь барианд орсон байна.