"CISM" буюу Армийн Дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 3-9-ний өдрүүдэд ХБНГУ-ын Варендорф хотноо зохион байгуулагдсан билээ.
Анх удаа болж буйгаараа онцлог тус тэмцээнд 26 орны 30 гаруй баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд манай улсаас БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны “Алдар-Танан гарьд” багийн тамирчид эх орноо төлөөлөн амжилттай оролцоод энэ сарын 16-ний өдөр эх орондоо ирсэн байна. Тэмцээний эрэгтэй төрөлд БНЛУ /Литва/, АНУ, БНФУ-ын баг тамирчид эхний гурван байрыг эзэлсэн бол манай улсын баг тамирчид 9 дүгээрт байрт шалгарчээ.
Харин эмэгтэй төрөлд I байрт ХБНГУ, II байрт БНФУ-ын баг тамирчид шалгарсан бол манай улсын баг тамирчид АНУ-ын багтай III байрын төлөөх тоглолтыг хийж 15:13-ын харьцаагаар ялалт байгуулан хүрэл медалийн эзэд болсон бахдам амжилт гаргажээ.