Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал тэмцээн Гран При ангилалаар Хорватын нийслэл Загреб хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд нийт 69 улсын эрэгтэй 288, эмэгтэй 215 жүдоч хүч үзэж байгаа бөгөөд эхний өдөр манай улс хоёр хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, -66 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Баянмөнхийн Нармандах хүрэл медаль хүртсэн бол мөн -57 кг-д “Женко” клубийн тамирчин ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо хүрэл медаль хүртлээ.