Улаанбаатарт 21 градус дулаан байна

Улаанбаатарт 21 градус дулаан байна

Өнөөдөр\2022.07.16\нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, өдөртөө 19-21 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.