Улаанбаатарт 25 градус дулаан байна

Улаанбаатарт 25 градус дулаан байна

Өнөөдөр /2022.07.15/ баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. Улаанбаатарт  үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.