Монголын бодибилдинг фитнессийн баг тамирчид Мальдив улсад зохион байгуулагдах 54 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 14 тамирчин, олон улсын шүүгчийн хамтаар тэмцээнд оролцоно.
Тэрбээр “Биднийг тусалж дэмжиж нэгдсэн бэлтгэл хийх боломж нөхцөлөөр хангасан GAN Sports Center -ийн удирдлага хамт олон, багийн хувцсыг урлаж өгсөн Monline, ивээн тэтгэсэн Өвөрмөц Дэлхий ХХК-ий захирал Ж.Бейбит болон Airlink Mongolia , Монголын Спортын Корпораци / Mongolian Sports Corporation зэрэг байгууллагууддаа талархал илэрхийлье. Бид та бүхнийхээ итгэлийг алдалгүй хичээх болно” хэмээгээд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо.