Улаанбаатарт 28 градус дулаан байна

Улаанбаатарт 28 градус дулаан байна

Өнөөдөр\2022.07.14\баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун болон зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.