ШУУРХАЙ: Улсын баяр наадмын түрүү бөх О.Хангайг Моннис групп “автомашинаар байлахаар” болсноо зарлав

ШУУРХАЙ: Улсын баяр наадмын түрүү бөх О.Хангайг Моннис групп “автомашинаар байлахаар” болсноо зарлав

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаанд улсын харцага О.Хангайтүрүүлж, “Улсын аварга” цол хүртсэн, харин улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэж, “Улсын арслан” цол хүртлээ.

Тэгвэл энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөх О.Хангайг Моннис группээс автомашинаар байлахаар болжээ.

Энэ талаар Моннис группын ерөнхийлөгч Б.Чулуунбаатар өөрийн твиттер хуудастаа. “Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын түрүү бөхийг МОННИС Группын зүгээс 2022 оны New Nissan PATROL Y62 автомашинаар байлахаар шийдвэрлэлээ” гэжээ.