Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай, улсын харцага Б.Орхонбаяр нар үзүүр, түрүү булаалдлаа.
Ингээд тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай түрүүлж “Улсын аварга” цол хүртсэн бол, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэж “Улсын арслан” цол чимэг хүртлээ.