Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. Тус даваанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага Б.Бат-Өлзий долоо давж, “Улсын заан” цолны болзол хангалаа.