ШУУРХАЙ: Б.Орхонбаяр “Улсын заан” цолны болзол хангалаа

ШУУРХАЙ: Б.Орхонбаяр “Улсын заан” цолны болзол хангалаа

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. Тус даваанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр Улсын арслан н.Содномдоржоор долоо давж, “Улсын заан” цолны болзол хангалаа.