АНХААРУУЛГА: Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэх тул болзошгүй АЮУЛААС сэрэмжилнэ үү

АНХААРУУЛГА: Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэх тул болзошгүй АЮУЛААС сэрэмжилнэ үү

Өнөөдөр /2022.07.10/ баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш буюу энэ сарын 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 11-нд баруун болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 11, 14-нд нутгийн зарим газраар, энэ сарын 12-нд тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 11, 12-нд ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.