Өнөөдөр /2022.07.04/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд, гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Өнөөдрийн хуралдаанаар АИ-92 шатахууны үнийг барих, хүнсний бүтээгдэхүүний тээвэр, хангамжийг сайжруулах, цементийн үнийг анхаарах зэрэг чиглэлийг ЗГ-т өглөө. Хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь АИ-92 шатахуун худалдан авдаг. Ингэхгүй бол 1000 төгрөгөөр нэмэгдэх магадлалтай. Энэ долоо хоногийн лхагва гарагт УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулахаар төлөвлөөд байна. Иймээс наана нь Төсвийн гүйцэтгэлийн тухай хуулийн батлах ёстой. Мөн хэд хэдэн хууль байна” гэв.