Дэлхийн хамгийн тайван улсуудын нэг гэдэг Дани улсын “Field's” худалдааны төвд өчигдөр /2022.07.04/ зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас гурван хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан талаар цагдаагийн ажилтнууд мэдээлжээ. Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен энэ явдлыг харгис хэрцгий халдлага гэж тодорхойлоод, хайртай дотны хүмүүсээ алдсан хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлэхийн сацуу хүнд цаг үед нэгдмэл байж, бие биеэ дэмжихийг даничуудад уриалжээ.