Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багт гэр шатаж байна гэсэн дуудлага долдугаар 03-ны өдрийн 22:20 цагт ирсэн байна.
Дуудлгын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 22:24 цагт очиход иргэн М-ийн 6 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Мөн гал түймрээс иргэн М /52 настай, эрэгтэй/-ыг аварч гаргасан тухай ОБЕГ-аас мэдээллээ.