ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров ирэх долоо хоногт манай улсад айлчилна гэх албан бус мэдээлэл гараад байгаа. Харин энэ талаар манай Гадаад харилцааны яамнаас тодорхой мэдээллийг өгөөгүй байна.
Мөн С.Лавровын айлчлалыг эсэргүүцсэн олон иргэд байр сууриа илэрхийлсээр байгаа. Тухайлбал, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл тус айлчлалыг эсэргүүцэж жагсаал хийнэ гэж мэдэгдлээ. Тэрээр өөрийн твиттер хуудастаа, “Оросын сайд Лавров эрх чөлөөт Монгол Улсыг маань Путины Оросын "суганы үс" болгохоор ирж байна. Эх орныхоо эрх чөлөөг дээдэлдэг хүн бүрийг "Монгол дахин Оросын суганы үс болохгүй!" цуглаанд хүрэлцэн ирэхийг урьж байна! Цуглаан 5-ны өдөр /2022.07.05/ 10:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд болно!” гэжээ.
Оросын сайд Лавров эрх чөлөөт Монгол Улсыг маань Путины Оросын "суганы үс" болгохоор ирж бна!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) July 2, 2022
Эх орныхоо эрх чөлөөг дээдэлдэг хүн бүрийг "Монгол дахин Оросын суганы үс болохгүй!" цуглаанд хүрэлцэн ирэхийг урьж бна!
Цуглаан 5-ны өдөр 10цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд болно!