Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх талаар сэтгүүлчидтэй уулзлаа

Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх талаар сэтгүүлчидтэй уулзлаа

Монгол Улсын дээд шүүх “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх нь” сэдвээр чөлөөт уулзалтыг  2022 оны зургадугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав.  

Уулзалтад Улсын дээд шүүхийн шүүгч, “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх арга зүйг тодорхойлох” ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхтуяа, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нар оролцож, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг мэдээлэх талаар танилцуулж, шүүхийн мэдээллийг олон нийтэд хүргэхэд тулгамдаж буй асуудлын талаар сэтгүүлчидтэй санал солилцлоо.  

Шүүх хуралдааны үеэр танхимаас мэдээлэл авах боломжоор хангах, шүүхийн бүх төрлийн шийдвэрийг үндэслэл бүхий энгийн, ойлгомжтой, шуурхай мэдээлэх болон сэтгүүлчдийг эрх зүйгээр мэргэшихэд хамтран ажиллах зэрэг саналыг сэтгүүлчдийн төлөөлөл уламжилсан юм.  

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх арга зүйг тодорхойлох, мэдээллийн дэд бүтцийг оновчтой болгох болон холбогдох журам, баримт бичгийн төсөл боловсруулахад сэтгүүлчдийн саналыг тусгаж, хамтран ажиллахаа илэрхийлэв.